өдөр
шөнө
×

Тархи муутгаж, нас богиносгодог 3 хүнс

Та бидний маш сайн мэдэх 3 хүнсийн талаар эрдэмтэд сэрэмжлүүлэг хүргэлээ. “Хийжүүлсэн ундаа, пицца, трансжир бүхий гурилан бүтээгдэхүүн зэрэг хүнсийг судлахад уураг тархийг муутган туйлдуулдаг төдийгүй эрт үхүүлэх эрсдэлтэй болох нь тогтоогдсон. Бид туршилтын явцад дээр дурдсан 3 хүнсний уусмалаар хархуудыг тэжээж байлаа. Гэтэл хархууд лабиринт дотор төөрдөг болов, энэ бол ой тогтоолтоо алдсаны нотолгоо" гэж эрдэмтэд дүгнэжээ. Тэдний судалгааны үр дүнг “Annals of Neurology” сэтгүүл нийтэлсэн байна. 
1. Хийжүүлсэн ундаа
Судлаачид 10 жилийн турш 4300 хүнийг ажиглажээ. Тэд бүгд хиймлээр амталсан фруктоз бүхий хийжүүлсэн ундаа их уудаг байв. Гэтэл дээрх хугацаанд эдгээр хүмүүсийн ихэнхэд нь ухаан муудах (деменци) онош тавьжээ. 
2. Трансжир бүхий жигнэмэг, гурилан бүтээгдэхүүн
Судалгаанд 60-аас дээш насны 1628 хүн хамрагдсан. Тэд бүгд деменцигүй байсан ч 10 жил ажиглах хугацаанд тэдний 377 нь деменци өвчин тусчээ. 
3. Пицца
Пиццагийн туршилтад насанд хүрсэн 6000 хүн, мөн 4000 хүүхэд хамрагджээ. Пицца иддэг эдгээр хүмүүсийн “IQ” 4 жилийн хугацаанд буурч байлаа. Мөн тэднээс тархины ажиллагаа, ой тогтоолтын тест авахад маш доогуур оноо авчээ. Ялангуяа хүүхэд насандаа пицца идэх нь ярианы чадварт хүчтэй нөлөөлдөг гэж эрдэмтэд дүгнэжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top