өдөр
шөнө
×

Ургамлын өсөлтийг 1,5 дахин хурдасгадаг бордоо оросууд бүтээжээ

ОХУ-ын “МИСИС” шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэд шинэ бордоо бүтээсэн тухай “Известия” мэдээлэв. Эрдэмтдийн судалгааны үр дүнг "Environmental Science and Pollution Research" сэтгүүл нийтэлжээ. “CoCuFeNi” бордоог усалгааны усанд нэмж хэрэглэхэд хөдөө аж ахуйн ургамлуудын өсөлтийг 1,5 дахин хурдасгадаг аж. Энэ шинэ нэгдлийн бүтцэд кобальт, зэс, төмөр, никель бий. Бордооны ачаар кресс салаатын өндөр 12%, тосны цагаан луувангийнх 50% нэмэгджээ. Ерөнхий жингийн өсөлтийн тухайд бол бордоо ашиглаагүй суулгацтай хурьцуулахад 20% ихэссэн аж. “3 сарын турш ургамлуудыг усалсан. Ургамлуудын иш мэдэгдэхүйц урт болсон, үүнээс үзэхэд нано хэсгүүд маань микро бордоо хэлбэрээр ашиглахад нэн тохиромжтой аж. ... Мөн “CoCuFeNi” нэгдэл нь өвчин өдөөгч бактериудыг дарамталдаг, иймээс ирээдүйд хөдөө аж ахуйд антибиотик огт хэрэглэхээ болих байх” гэж МИСИС-н тэргүүлэгч шинжээч Валентин Романовский онцлон тэмдэглэв.
Эрдэмтэд шинэ бордоо хийхийн тулд эхлээд 4 металлыг усанд уусгасан, дараа нь энэ шингэнийг хатааж гель болгоод дулааны аргаар боловсруулалт хийж хатуу, нано нунтаг гаргаж авчээ. Үүний үр дүнд бордоонд хортой ялгарлууд огт байхгүй төдийгүй санхүүгийн хувьд зардал маш бага. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top