Бяслаг бол эрүүл мэндэд хэрэгтэй, олон талын ашиг тустай хүнс бөгөөд уураг ба кальцийн эх үүсвэр. Түүнчлэн бяслаг нь магни, В12 зэрэг биологийн идэвхт нэгдлүүдээр баялаг. Гэхдээ түүнд натри... ханасан өөх тос агуулагддаг учраас өндөр илчлэгтэй, иймээс хэтрүүлж хэрэглэхээс сэргийлээрэй. Спортоор хичээллэх, биеийн хүчний ажил хийсний дараа бяслаг идэхэд хүч тамираа дор нь нөхөн сэргээж чадна. Хэрэв та сүү цагаан идээнээс өдөрт 1000 мг кальци авч чаддаг бол яс эрүүл байх төдийгүй цусны даралт буурах, биеийн жинг хэвийн барих, зүрхний өвчин тусахаас сэргийлэх зэрэг эерэг нөлөөллийг мэдрэх болно. Сонирхуулахад, 45 грамм бяслаганд 115-350 мг кальци бий, кальцийн агууламж нь бяслагны төрлөөс хамаардаг.