Сагадай буюу гурвалжин будааны тусламжтай биеэ зовоолгүй, их өлсөлгүй амархан турах арга байгаа хэмээн Оросын хоол зүйч эмч, анагаах ухааны доктор Михаил Гинзбург “Яндекс” сайтад ярьсныг хүргэж байна.
Смузийн орц:
Тараг – 150 граммм
Гурвалжин будаа (сагадай) – 2 хоолны халбага
Тослоггүй аарц (ээдэм) - 1 хоолны халбага
Гадил жимс -1 хоолны халбага
Гурвалжин будааг өмнө нь чанаж гадилыг нухаж бэлдэнэ. Гадилын оронд алимыг үрүүлд үрж орлуулж болно. Тараг ба гурвалжин будаа, тослоггүй аарц (эсвэл ээдэм), нухсан гадил жимсээ (алим) блендерт хийж хутгана. Өтгөндүү энэ ундааг хоол идэхийн өмнө, эсвэл хоолны цагаас бусад үед хэрэглэ, гэхдээ бага багаар балгаж уух ёстой. Түүнийг ажил руугаа эсвэл фитнес, биеийн тамирын зааланд дасгал сургуулилт хийхдээ авч яваарай. Яагаад гэвэл, ийм смузи цатгалан мэдрэмж өгөхийн зэрэгцээ илчлэг багатай. Ер нь смузийн ачаар хоол тэжээлээ хянаж ая тухтай, амархан турах боломжтой аж. Сагадайтай смузийн 1 порц нь 120 килокалори бөгөөд түүний бүтцэнд 8 грамм уураг, 4 грамм өөх-тос, 12 грамм нүүрс ус, 3 грамм хүнсний волокон бий.