өдөр
шөнө
×

Даралт буулгах өвөрмөц аргыг эрдэмтэд олжээ

Америкийн Юта муж дахь Бригам Янгийн их сургуулийн эрдэмтэд цусны даралтыг бууруулах өвөрмөц арга олсноо мэдэгдэв. Энэ арга нь залуус болон ахимаг настнуудын аль алинд үр дүнтэй үйлчилдэг аж. “Сауны халуун дулаан нэг ёсондоо эмчилгээ болж даралт буурч байсан. Бид энэ судалгааны ажлаа АНУ-ын Физиологийн дээд хэмжээний уулзалт дээр танилцуулахаар төлөвлөсөн” хэмээн  америк эрдэмтэд ярилаа. Тэд энэхүү судалгааг Финляндын эрдэмтдийн туршилтан дээр үндэслэн явуулжээ. "Байнга саунаар үйлчлүүлж 19 минутаас доошгүй хугацааг тэнд өнгөрүүлдэг хүмүүсийг огт саунд ордоггүй хүмүүстэй харьцуулахад зүрхний өвчин тусах нь мэдэгдэхүйц бага байсан" хэмээн Финляндын эрдэмтэд өмнө нь олж тогтоосон аж. АНУ-ын мэргэжилтнүүд 18-30 насны 10 эр, эм хүмүүсийг судалгаандаа хамруулжээ. Оролцогчид саунд 2 удаа тус бүр 20 минут орсон ба сөрөг үр дагавар гараагүй, бүгдийнх нь цусны даралт буурсан юм байна..Гэхдээ хүн бүрийн бие махбодь харилцан адилгүй учраас огт халуун саунд сууж үзээгүй хүмүүс энэ аргыг өөр дээрээ туршихын өмнө эхлээд эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй хэмээн эрдэмтэд зөвлөлөө.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top