өдөр
шөнө
×

Бууцай бол махыг ч орлоно

Бууцай бол уургийн агууламжаар тэргүүлдэг, төмрөөр баялаг учир махыг ч орлоно. Түүнд мөн их хэмжээний кали, магни, марганц бий. Чихрийн шижин өвчтэй хүмүүс энэ ногоог хэрэглэх сайн, яагаад гэвэл тэжээллэг хэрнээ цусан дахь саахарын түвшнийг огцом нэмэгдүүлэхгүй. Түүнчлэн даралт хөдөлдөг хүмүүс байнга идвэл зохино, учир нь даралт бууруулахаас гадна тархин дахь цусны эргэлтийг хэвийн болгож анхаарал төвлөрөлт сайжирдаг. Мөн бууцай нь эслэгээр баялаг, иймээс гэдсийг хаягдал шаар, хортой бодисуудаас цэвэрлэдэг, бас атеросклероз болон зүрх судасны өвчнөөс сэргийлнэ. Түүнийг дэвтээж хэрэглэвэл витамин, тэжээлийн бодисууд илүү хадгалагдана, харин эслэгүүд нь хэрэгтэй гэвэл салаат хийж идээрэй. Бас смузид нэмж болно. Энэ ногоо бол эмэгтэйчүүдэд нэн хэрэгтэй, арьс ба үс, хумсны байдлыг сайжруулж залуу насыг уртасгадаг. 
Анхаар!!! Гэхдээ түүнийг тогтмол хэрэглэхийн өмнө эмчтэй зөвлөлд. Яагаад гэвэл цус бүлэгнэх хандлагатай хүмүүс, мөн бөөр, шээсний замын чулуу өвчинтэй бол бууцай хэрэглэж болохгүй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top