Лууванг нүдний хараанд сайн гэж бүгд мэднэ. Харин одоо таны мэдэхгүй байж магадгүй 3 баримтыг хүргэе.
* Англи улсын Квадрамскийн биологийн шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэд өвөрмөц туршил явуулж 46 эрэгтэйг хамруулав. Тэдэнд үндсэн хоолны зэрэгцээ өдөр бүр чанасан лууванг нухаш болгон өгч байжээ. 1 порц нь 5 ширхэг дунд хэмжээний лууван байв. Туршилтын өмнө ба дараа оролцогчдоос цусны шинжилгээ авсан, мөн туршилт дууссанаас хойш 21 дэх ба 42 дахь хоногт. Гэтэл 21 хоногийн дараа хүмүүсийн ДНК-н нөхөн сэргэх идэвхжил нэмэгдсэн байна, гэхдээ гэмтлийн түвшин нь өөрчлөгдөөгүй. Энэ бол ДНК гэмтэхээс лууван сэргийлдэггүй, харин нэгэнт авсан гэмтлийг арилгадаг гэсэн үг.
* Лууван бол шимэгчдийн эсрэг үйлчилгээтэй. Түүнд А витамин их агуулагддаг, энэ витамин өөрөө шимэгчдийг устгахад тустай. Түүнчлэн эфирийн янз бүрийн тос, полиацетилен бодисууд болох фалкаринол, фалькариндиол, фалькариндиол-3-ацетат зэрэг нь цагаан хорхой гэх мэт шимэгчдийн эсрэг үйлчилдэг аж. Гэхдээ хүлэмжинд ургуулсан лууванд шимэгчдийн эсрэг ийм бодис маш бага бий.
* Лууван бол хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй. Лууванд агуулагддаг фалкаринол, фалькариндиол нь хорт хавдрын эсрэг тэмцдэг. Өмнөд Даний их сургуулийн эрдэмтэд 2020 онд энэ талаар судалгаа хийсний эцэст “Өдөрт 17 грамм түүхий лууван идвэл колоректаль хорт хавдрыг 32% буурна” гэж дүгнэсэн байдаг. Товчхондоо лууван тогтмол хэрэглэвэл хорт хавдар тусах эрсдэл буурдаг аж.