өдөр
шөнө
×

Буриад эрийн бүтээсэн 3D принтерээр хялгасан судас хэвлэжээ

Буриадын инженер, техникийн шинжлэх ухааны доктор Вячеслав Шулунов био материал ашиглаж дотор эрхтэнүүдийг хэвлэх зориулалттай инновацийн 3D принтер зохион бүтээжээ. "Одоо байгаа ижил төрлийн принтерүүдээс ялгаатай нь манай энэ төхөөрөмж илүү нарийвчлалтай. Энэ технологи бол ойрын ирээдүйд маш том асуудлыг шийдэх олон боломжийн нэг, эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай үед эрхтэний хомсдолыг нөхөх гэх мэт" хэмээн эрдэмтэн мэдэгдлээ. Эрдэмтдийн баг шинэ 3D принтерийн тусламжтай хүний биеийн бичил объектуудыг ч хэвлэж чадлаа. Тухайлбал цусны хялгасан судсуудыг хэвлэжээ. Түүнчлэн янз бүрийн эсүүдийг ашиглан энэ 3D принтерээр хүний дотор эрхтэнийг бүтнээр нь хэвлэх боломжтой аж. Вячеслав Шулунов бол ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Физик материал судлалын хүрээлэнгийн Сибирийн салбарын ажилтан юм байна. Тэрбээр шинэ принтерээ “Шинэ цаг үеийн хүчирхэг санаачилга” форум дээр танилцуулжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top