өдөр
шөнө
×

Хийжүүлсэн ундааг өдөр бүр уувал хавдрын эрсдэл 78% ихэсдэг

Хийжүүлсэн ундааг байнга хэрэглэвэл маш их сөрөг нөлөөтэй болохыг АНУ-ын Өмнөд Каролины эрдэмтэд нотлов. Хийжүүлсэн ундааг өдөр тутам хэрэглэвэл хорт хавдар үүсэхэд хэрхэн нөлөөлж байгааг тогтоохын тулд тэд цэвэрших насны 90 мянган эмэгтэйн өвчний түүх болон шинжилгээг 18 жилийн турш судалжээ. “Гэтэл бусадтай харьцуулахад өдөр бүр хийжүүлсэн, чихэрлэг ундаа уудаг эмэгтэйчүүдэд элэгний хавдар тусах эрсдэл 78%-иар их байв. Энэ нь хийжүүлсэн ундаанд их хэмжээний саахар агуулагддагтай холбоотой, улмаар элэгт сөргөөр нөлөөлдөг аж. Ийм хор хөнөөлтэй ундааг та ус, цай, кофегоор орлуулах хэрэгтэй” хэмээн эрдэмтэд зөвлөжээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top