өдөр
шөнө
×

Ясанд хэрэгтэй 3 бодис

Ясанд кальци сайн гэж бүгд мэднэ. Түүнээс дутуугүй яс, үе мөчид хэрэгтэй тэжээлийн 3 бодисыг санал болгож байна. Энэ бол К2 витамин, коллаген, глюкозамин. Яагаад гэвэл, бат бөх яс гэдэг бол бас бодисын солилцоо эрүүл байхыг хэлдэг аж. 
Витамин К2 бол онцгой уураг остеокальциныг (та бидний байгалиас заяасан цавуу) идэвхжүүлдэг. Иймээс К2 витамины түвшнийг хэвийн байлгахад бид санаа тавих ёстой. Энэ витамин нь сүү цагаан идээ, ялангуяа масло, шар тос, хатуу ба зөөлөн бяслаганд бий, бас мах, тахианы маханд агуулагддаг. 
Коллаген ер нь организмын бүх уургийн бүтцийн гуравны нэгийг эзэлдэг, шүд ба яс, мөгөөрс, арьс, үс, нүд, цусны судсууд гэх мэт. Нас ахих тусам коллагены түвшин буурдаг. Хэрэв ясны эдүүд дэх коллаген багасвал янз бүрийн гэмтэл согог, өвчлөл үүсэх нь бий, остеоартроз зэрэг. Үе мөч бол ясны амортизатор бөгөөд ясууд бие биеэ гэмтээхээс сэргийлдэг гэж хэлж болно. Харин коллаген нь үе мөчний доторх завсрын хэсгүүдийг тогтоон барьдаг. Хэрэв ийм завсрын хэсгүүд байхгүй бол үе мөч яг дэрний хоосон уут шиг болно. Улмаар яс амархан гэмтэж элэгдэж хаван, өвдөлт үүсдэг. Ийм учраас чанартай уурган хүнс, коллаген хүнсэндээ хэрэглээрэй. Жишээ нь ясны шөл, загасны шөл, желатинтай хоол, гидролизжуулсан коллаген, царцаамаг (студень). 
Глюкозамин бол мөгөөрсийг дэмждэг бодис, бас гэдсэнд тустай. Коллаген шиг нас нэмэхийн тоогоор глюкозамин буурдаг. Иймээс тахианы шөл, мөгөөрс, өндөг, мах, загас, далайн гаралтай хүнс идэж байгаарай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top