өдөр
шөнө
×

Хятадууд сармагчны тархийг компьютертэй амжилттай холбожээ

Хятадын Тяньжинь хот дахь Нанькайн их сургуулийн эрдэмтэд 5 сарын 4-нд дэлхийд анх удаа сармагчны тархийг компьютерт (BCI) амжилттай холбож чадсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Эрдэмтэд мэдрэлийн төв системийн хэмнэлийг бичиж аван улмаар робо-механик гарыг удирдаж чаджээ. Судалгааны бүлгийн ахлагч Дуань Фэн “Энэ туршилт бол уураг тархины тухай шинжлах ухааныг хөгжүүлэхэд маш чухал үүрэгтэй. Уламжлалт аргуудтай харьцуулахад энэ мэс заслын ачаар дохио сигнал ба аюулгүй байдлыг таних чадварыг тогтвортой балансалж чадсан” хэмээн ярилаа. Туршилтад мөн Хятадын арми болон “Shanghai HeartCare Medical Technology Co” эмнэлгийн эмч нар оролцжээ. Америкчууд мөн иймэрхүү туршилт явуулдаг, харин хятадууд ялгаатай нь гавлыг цоололгүй хийсэн. “Амьтад дээр хийсэн анхны туршилт амжилттай болсон, энэ бол 0-ээс 1 рүү үсэрсэн гэсэн үг, гэвч клиникт амжилт олно гэдэг 1-100 хүрэх процесс. Иймээс бид их урт зам туулах болно” хэмээн “Capital Medical University”-н дэргэдэх “Xuanwu Hospital” эмнэлгийн нейрохирург Ма Юн Ци мэдэгдсэн тухай “Beijing Daily” сонин бичжээ. Тэрбээр дээрх мэс засалд биечлэн оролцжээ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top