өдөр
шөнө
×

Маалингын үрийн ашиг тус

Нүүрний маск: Нүүр, хүзүүний арьсыг гоё сайхан болгож толийлгох маск бэлдэхийн тулд маалингын үрээс 1 цайны халбагыг авч, дээр нь аяганы гуравны нэг хэмжээтэй буцалсан халуун ус нэмж хэсэг сэгсэрнэ. Дараа нь бүтээж орой хүртэл орхи, жаахан наалдангидуу шингэн болно. Унтахын өмнө нүүр, хүзүүгээ цэвэрлэсний дараа маалингын энэ шингэн бэлдмэлд хөвөн дүрж арьсандаа нимгэн түрх. Дороо хатах тул шууд давхарлан түрхсээр хэдэн давхар түрхэх хэрэгтэй. Энэ үед юм ярьж, инээж болохгүй. Дараа нь бүлээн усаар нүүр хүзүүгээ зайлж, шөнийн тос түрхээрэй. Энэ маскийн үр дүнг үзэхийн тулд 12-15 өдөр дараалан хэрэглэнэ. Арьс тань толигор, гоё болж та хэдэн насаар залуужих болно. 
Үс арчлах: Сайхан намирсан, гоё үстэй болъё гэвэл маалингын үрээс 2 хоолны халбагыг авч 1 стакан усанд хийж хутгана. Үүнийг зөөлөн гал дээр 30 минут халаана. Ёроолд наалдахаас сэргийлж халбагаар хутгана. Кисель шиг өтгөн болсны дараа гаргаж марлиар шүүнэ. Сайн хөргөөд үсэндээ түрхэнэ. Энэ бол нэг ёсны натурал гель, иймээс үс өтгөрч арчлахад амар болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top