өдөр
шөнө
×

Хөлөө арчлахуй

Хөлийн ул, тавхай асуудалтай бол нуруу, нүүр царай гэх зэргээр цааш биеийн бараг бүх эрхтэнд нөлөөлдөг. Яагаад гэвэл, хөлийн уланд бүх эрхтэн тогтолцооны цэгүүд байдаг. Ер нь өөртөө зориуд цаг зав гаргаж хөлдөө маск тавих, иллэг хийх зэргээр үргэлж арчилж байгаарай. Мөн хөлөө амраахын тулд үе үе "хөлийн ванн" бэлдэж дүрж байвал зохино. Үүний тулд 1 литр бүлээн усыг стакан сүүтэй холино, хүсвэл дээр нь 2 хоолны халбага давс нэмээрэй. Ийм ваннд хөлөө 10-15 минутын турш дүрэхэд ул тавхай сайн дэвтэж амарч тайвшрах болно. Энэ нь мөн  хөлийн улны арьс хатуурч эвэрших, хагарахаас сэргийлдэг сайн талтай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top