өдөр
шөнө
×

Ногоон цай стрессийн эсрэг үйлчилгээтэй

Нойргүйдэл, стресс нь эрүүл мэндэд сөрөг нөлөөлж өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймээс асуудал хүндрээгүй байгаа дээр энгийн аргуудыг ашиглан стресс, нойргүйдлээс ангижрах хэрэгтэй.  Жишээ нь ногоон цай, зарим төрлийн цэцгийн орцтой ундаа зэрэг нь нойргүйдлийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд стресс, түгшүүрийг бууруулдаг аж. Тодруулбал, ногоон цайны бүтцэнд ордог бодисуудын нөлөөгөөр бие махбодь сайхан амарч тайвшран стрессийн түвшин буурдаг. Сайхан унтахыг хүсвэл балжингарма эсвэл лаванда, сарнай, мэлрэг цэцэг, пассифлорын орцтой ундаа уух хэрэгтэй. Ийм цай, шингэн хэрэглэхдээ орой цэвэр агаарт зугаалах, йогоор хичээллэх, бясалгах зэрэг аргатай хослуулбал илүү сайн үр дүнтэй. Харин үдэш орой кофе, төрөл бүрийн энергетик ундаа уухаас зайлсхий, яагаад гэвэл эсрэг үйлчилгээ үзүүлж стрессийн түвшнийг нэмэгдүүлж нойргүйдлийг даамжруулж болзошгүй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top