өдөр
шөнө
×

АНУ-д холестерины эсрэг эм бүтээлээ

АНУ-ын Кейс Вестерн Резерв их сургуулийн анагаахын сургуулийн болон Их сургуулиудын эмнэлгийн эрдэмтэд  холестерины түвшнийг хянадаг 100% үр дүнтэй шинэ ангиллын эм бүтээжээ. “Шинэ эм бол холестерины зохицуулалтын гол элемент болох PCSK9-г дарангуйлдаг, түүний түвшнийг амьтдын биед 70% бууруулдаг. PCSK9-г дарангуйлдаг бодисууд нь хортой бодисыг зайлуулдаг ЛПНП рецепторуудын тоог нэмэгдүүлдэг. Азотын оксид мөн адил PCSK9-д үйлчилж дарангуйлан холестериныг бууруулдаг аж. Энэ судалгааны дүнд хорт хавдартай өвчтөнд туслах боломж гарч ирж байгаа. Одоо холестерины түвшнийг бууруулахын тулд статин ашигладаг, гэвч тэр бүр үр дүнтэй байдаггүй бас сөрөг заалттай. Ирээдүйд шинэ эмээр статиныг орлуулж болох юм. Энэ нээлт маш өргөн боломжийг нээж өгсөн, гэхдээ нэмэлт бөгөөд дэлгэрэнгүй судалгааг явуулах шаардлагатай” гэж эрдэмтэд мэдэгдлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top