өдөр
шөнө
×

Яншуй хоолны дуршил бууруулдаг

Бие галбираа хэвийн барих, илүүдэл жингээ хасахыг хүсдэг бол мэдээж хоол тэжээлдээ илүү их анхаарах хэрэгтэй. Тавган дахь хоолны хэмжээг багасгах, хэрэглэж буй илчлэгийн хэмжээг бууруулах, 7 хоногт ядаж 1 удаа “өлсгөлөн өдөр”-тэй болох зэрэг олон аргыг энэ үед туршиж үзээрэй. Гэхдээ турах гэж хоолоо сойсон хүмүүс ихэнх тохиолдолд хоолны дуршил нэмэгдэж хэтрүүлж идчихлээ гэх нь бий. Юуны өмнө шинэ нөхцөлд дасан зохицохын тулд хэсэг хугацаа шаардагдана гэдгийг сана. Энэ үед өөрийгөө хянаж хоолны дуршлаа бууруулахын тулд эхлээд ус хангалттай хэмжээгээр хэрэглэ, мөн хоолны цэсэндээ яншуйг нэмэх хэрэгтэй. 
Яншуй бол С витамин болон эфирийн тосуудаар баялаг, иймээс хоолны дуршлыг бууруулна, бас бодисын солилцооны хурдыг дээшлүүлдэг аж. Хоолны дуршлаа хянахын тулд яншуйн навчийг зажилж болно. Эсвэл яншуйтай ус бэлдэж хэрэглээрэй. Үүний тулд 1 литр усанд 10-20 грамм яншуйг томхон хэрчиж хий. Дээр нь жаахан нимбэгийн шүүс нэмээд зүгээр ус шиг ууж болно. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top