“Шоколад хүний бие организмд эерэгээр нөлөөлж байгааг манай судалгаа, туршилтууд баталлаа. Шоколад бол уураг тархины ажиллагааг эрчимжүүлэх, зүрх өвдөхийг намдаах, хоол боловсруулах ажиллагааг сайжруулдаг аж. Хамгийн гол нь шоколад идэхэд серотонины ялгарал ихэсч сэтгэл санааг өргөдөг, шарх хурдан эдгэрэх зэрэг олон талын ашиг тустай. Магни, цайр, йод болон өөр олон чухал элементийг шоколад агуулдаг, иймээс бие организмд дутагдаж буй бодисуудыг нөхөх чадвартай аж. Түүнчлэн шоколад нь цусан дахь холестерины түвшнийг хянаж зохицуулахад тусалдаг” гэж Англи улсын Лидсийн их сургуулийн эрдэмтэд мэдэгдсэн тухай “Phys.org” дамжууллаа.
Эрдэмтэд 5000 гаруй хүнийг удаан хугацааны турш ажиглажээ. Оролцогчид энэ бүх хугацааны турш өдөр бүр бага ч болов шоколад идэж байсан. Өдөржин офист ажилласны дараа эсвэл хүнд дасгал сургуулилт хийж ядарсан үедээ шоколад хэрэглэхэд биеийн хүч тамир дорхноо нөхөн сэргэж байгааг туршилтууд баталжээ.