өдөр
шөнө
×

Nature: Нейроимплантын ачаар нугасны гэмтэлтэй хүн дахин хөдөлж, явдаг болжээ

“Уураг тархийг гэмтсэн нурууны нугастай холбох боломжтой компьютерийн интерфейсийг (утасгүй) Швейцарийн нейрофизиологчид бүтээлээ. Үүний ачаар хүнд бэртэл гэмтэл авсан хүн дахин явж байна” хэмээн “Nature” сэтгүүл бичжээ. Герта-Яна Оскама гэдэг эмэгтэй 2013 онд тархины хүнд гэмтэл авч огт хөдөлж чадахаа больсон аж. Харин эрдэмтдийн энэ шинэ бүтээлийн тусламжтай Оскама одоо явж зогсч бас шатаар өгсч чадаж байна... Люзаннагийн Холбооны политехникийн сургуулийн мэргэжилтнүүд сүүлийн хэдэн жилийн турш нурууны нугасыг эмчлэх, нөхөн сэргээх чиглэлд ажиллаж байна. Тэд эмчилгээний үеэр өвчтөний биеийг тулж дэмжих зориулалттай экзоскелет зохион бүтээж улмаар цахилгаан өдөөлтийн тусламжтай гэмтсэн нурууны нугасны ажиллагааг сэргээж чадсан аж. Эрдэмтэд шинэ эмчилгээг маш хүнд гэмтэлтэй Европын сайн дурын 3 өвчтөн дээр амжилттай туршжээ. Түүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст явах, хөдлөхөд нь туслах тусгай төхөөрөмж хөрөгслийг ч эдгээр мэргэжилтэн зохион бүтээсэн. Хамгийн сонирхолтой нь тэдний систем нь бие дааж ажиллах чадвартай, чухам түүнийг өвчтөн Герта –Яна Оскама ашиглан чөлөөтэй хөдөлж явж сурчээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top