өдөр
шөнө
×

Хөл ядарвал байцааны навчаар ороо

Та бидний залуу нас, урт наслалт чухамдаа хөлийн ул тавхайтай холбоотой. Орой ажлаас ирээд хөл ядрах, өвдөх, хавагнах зэрэг шинж тэмдэг илрэх нь цөөнгүй. Эвгүй гутал эсвэл өндөр өсгийтэй туфль өмсөх, удаан зогсох, биеийн хүчний ажил их хийх гээд янз бүрийн шалтгаантай байж болно. Тэгээд ч дулааны улиралд хөлийн тавхайд ирэх ачаалал нэмэгдэж бодисын солилцоо өөрчлөгддөг. Энэ үед байцаагаар хөлөө ороож туршаарай. Энэ ногоо нь бодисын солилцоог түргэсгэдэг учир хөлийн хаванг багасган улмаар амрааж тайвшруулна. Байцааны хэдэн навчийг хуулж аван буцалсан халуун усанд дүрээд ав. Дараа нь байцаагаа гурилын элдүүр эсвэл халбагаар хөнгөн цохиж нүдэн нимгэрүүлнэ. Байцааны ийм навчаар хөлийн тавхай, шагайг ороож дээгүүр нь гялгар уут углан оймс өмсөх хэрэгтэй. 30 минутын дараа байцааны навчийг хуулан авч хөлөө бүлээн усаар зайлаарай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top