АНУ-ын Нью-Йоркийн улсын их сургуулийн эрдэмтэд томоохон судалгаа явуулсны эцэст буйлны үрэвсэлтэй ахимаг настнууд голдуу цусны өндөр даралттай байдгийг олж тогтоов. Дараа нь тэд энэ ажлаа үргэлжлүүлэн 1200 гаруй эмэгтэйг шинэ судалгаанд хамруулжээ. Сайн дураар оролцсон эмэгтэйчүүд бүгд цэвэршсэн байсан. Тэдний цусны даралтыг тогтмол хэмжиж, шүдний өнгөрөөс дээж авахын зэрэгцээ уудаг эм, амьдралын хэв маяг, өвчний түүх зэргийг судалж их мэдээлэл цуглуулжээ. “Ахимаг насны эмэгтэйчүүдийг мөн насны эрчүүдтэй харьцуулахад цусны өндөр даралттай байх нь илүү түгээмэл байна. Цэвэршилтийн дараа эмэгтэйчүүдийн цусны даралт өндөр байдаг нь амны хөндий дэх зарим төрлийн бактериудтай холбоотой. 10 төрлийн бактери нь цусны өндөр даралтын эрсдэлийг 10-15% нэмэгдүүлсэн бол 5 төрлийн бактери нь 9-18%-иар ихэсгэсэн".хэмээн эрдэмтэд дүгнэлээ. Тэдний судалгааны тухай материал “Journal of the American Heart Association” (JAHA) сэтгүүлд нийтлэгджээ.