өдөр
шөнө
×

Луувангаар нүүрээ арчлахуй

* Нүүрний арьс мэдрэмтгий эсвэл үлбэгэр сул байдаг бол 7 хоногт 2 удаа луувангийн шүүсээр арчих хэрэгтэй. Луувангийн шүүс нүүрний арьсанд тэжээл болж царай зүсийг сэргээн засдаг. Хуурай ба тослог арьсны алинд ч тохиромжтой.  
* Их сэвхтэй нүүрийг арчлах энгийн арга санал болгоё. 2-3 ширхэг лууванг цэвэрлэж жижиг үрүүлд үрж шүүс гаргана. Энэ шүүсийг өглөө оройд нүүрний арьсанд түрхээрэй. Царай жаахан шаравтар өнгөтэй болох ч сэвх бүдгэрнэ. 

* Луувангийн шүүсэн дээр хэдэн дусал нимбэгийн шүүс нэмж сайн холиход сэвхтэй нүүрийг арчлах сайхан бэлдмэл болно.  
* Нүүрний арьсаа эрүүлжүүлэхийг хүсвэл луувангийн шүүс ба 20%-н спиртийг тэнцүү хэмжээтэй авч холиорой. Өөрийн бэлдсэн энэ лосьоноор үе үе нүүрээ арчих хэрэгтэй.
* Луувангийн шүүсээс 2 хоолны халбага авч 1 хоолны халбага глицеринтэй хольж хутга. Энэ холимгийг өглөө оройд нүүрэндээ түрхвэл царайны өнгө гоё, наранд борлосон мэт харагдана. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top