Та бидний ходоод бол ердөө булчин, нударга шиг хэмжээтэй. Иймээс тэр юуг ч боловсруулж шингээдэггүй. Өөрөөр хэлбэл ходоод зөвхөн өөрийн шүүсээр хоолыг чийглэж норгодог. Үүний дараа хоол цаашилж ходоод-гэдэсний зам руу (10-15 метр урт) очно. Хэрэв ходоод -гэдэсний замын бичил орчин байхгүй бол хүний бие организм хоолыг боловсруулж шингээж чадахгүй. Бичил орчин л хоолыг боловсруулаад шингээдэг, гэхдээ ингэж боловсруулж шингээхэд тусалдаг бодисууд нь хүнсэнд агуулагддаг аж. Байгалийн витаминууд, энзим, минералууд амны хөндийд орсны дараа шүлсээр маш сайн “норгогдох” ёстой, энэ нь ходоод –гэдэсний замын бичил орчинд чанартай боловсрогдож шингэхэд хэрэгтэй. Тиймээс хэрэгцээт бодисуудын зарим нь амны хөндийд шингэдэг гэж үзэж болно, ийм учраас хоолыг маш сайн зажилж идсэнээр гэдсэнд шингэхэд бэлдэж буй хэрэг хэмээн эмч мэргэжилтнүүд зөвлөдөг.