өдөр
шөнө
×

Диабетыг эмчилдэг "ухаалаг наалт" бүтээжээ

Чихрийн шижинтэй өвчтөний биеийн байдлыг хянах, түүнчлэн инсулин зэрэг эм тариаг арьс гэмтээлгүй “тарих” зориулалттай авсаархан аппаратыг ОХУ-ын Санкт-Петербург дэх “СПбГЭТУ ЛЭТИ”-н эрдэмтэд бүтээжээ. Харахад яг наалт шиг энэ аппаратыг арьсанд наана, эсвэл тусгай бугуйвчинд бэхлэх боломжтой. Одоо туршилт үргэлжилж байгаа ба амжилттай болбол бөөнөөр үйлдвэрлэнэ. Түүнчлэн оросууд пластик цутгах аргаар бичил зүү үйлдвэрлэх тусгай төхөөрөмж бүтээжээ. Бичил зүү нь гоо сайхны мэс засалд хэрэглэдэгтэй төстэй, арай богино. “СПбГЭТУ ЛЭТИ”-н Микро ба нано электроникийн кафедрын доцент Иван Хмельницкий “Манай аппарат авсаархан бөгөөд бичил зүү ашигладаг учраас биедээ байнга авч явахад тохиромжтой, арьсан бүрхүүлийг огт гэмтээдэггүй. Эм үргэлж гар доор бэлэн, түүнийг бичил зүүгээр “тарина”. Энэ аппаратанд датчик нэмж суурилуулж өвчтөний биеийн олон үзүүлэлтийг тогтмол хянах боломжтой. Ирээдүйд өргөн хэрэглэгдэх байх. Мөн диабет эмчлэх хувийн хэрэгсэл болгон ашиглах магадлалтай” хэмээн ярилаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top