өдөр
шөнө
×

Дэглэм сахих үед идэж болох амттан

Биеийн жингээ хэвийн барихын тулд, эсвэл илүүдэл жингээ хасах гэж хоолны дэглэм баримталж буй үед хааяа амттан идэж болно. Гэхдээ бүгдийг биш, зөвхөн тодорхой заримыг нь. Ер нь багахан хэмжээгээр амттан идэх ашигтай, түүний ачаар бие махбодид “аз жаргалын даавар” эндорфин ялгардаг. Ийм ашигтай амттаны тоонд зефир, мармелад, пастила, джем орно. Эдгээр амттан бие галбирт сөрөг нөлөөлөхгүй. Яагаад гэвэл, зефир нь нүүрс ус, фосфор, төмрийг их агуулдаг. Харин мармеладад пектин бий, энэ бол нойр булчирхайн ажиллагаанд эерэг нөлөөлдөг бодис юм.
Хоолны дэглэм сахиж байгаа үед бас хатаасан жимс идэхэд гэмгүй. Хэдхэн ширхэг хатаасан чавга, чангаанз хэрэглэхэд хангалттай, өлсөхөө болихын зэрэгцээ ходоод гэдэсний замын ажиллагаа хэвийн болдог. Дээр нь нэмээд сэтгэл санааны байдал эрс дээрдэнэ. Түүнчлэн багахан хэмжээгээр, хааяа нэг зөгийн бал, халва идэхэд онц сөрөг нөлөөгүй. Зөгийн бал бол дархлааны системд сайн бөгөөд хоол боловсруулалтыг хэвийн болоход тустай. Халва мөн наранцэцгийн үр, зөгийн балтай тул бие махбодид тамир тэнхээ оруулна. Гэхдээ эдгээр хүнс нь илчлэг ихтэйг мартаж болохгүй. Хамгийн гол нь хэм хэмжээг баримтлах хэрэгтэй. Амттанг байнга хэтрүүлж хэрэглэх юм бол жин нэмэхээс гадна шүд цоорох, 2-р төрлийн чихрийн шижин зэрэг олон өвчин тусах эрсдэлтэй гэдгийг бүү мартаарай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top