Халуун ногоо бол хоолны амтыг сайжруулахаас гадна эрүүл мэндэд хэрэгтэй тэжээллэг, үнэ цэнэтэй бодисуудыг агуулдаг. Халуун ногоо тогтмол хэрэглэснээр биеийн ерөнхий байдал сайжирдаг төдийгүй олон өвчнөөс сэргийлэх боломжтой. .
* Орегано бол Газар дундын тэнгис орчмын нутагт гал тогоонд байнга ашигладаг олон төрлийн халуун ногооны ерөнхий нэр. Түүнд тимол терпен, карвакрол зэрэг ургамлын нэгдлүүд бий, эдгээр нь зүрх судас, амьсгалын ба хоол боловсруулах системд сайн. Ореганог байнга хэрэглэвэл цусан дахь холестерины түвшин хэвийн болж антиоксидантын түвшин нэмэгддэг аж.
* Кардамоныг халуун ногооны хаан гэж нэрлэдэг. Түүнд агуулагддаг феноль нэгдлүүд, эфирийн тос нь олон талын ашиг тустай. Кардамоныг байнга хэрэглэхэд үрэвсэл, элгэн дэх өөхний хэмжээ багасдаг аж.
* Имбирь буюу цагаан гааг шөл, амттан, салаат, жигнэмэг, ундаа гээд төрөл бүрийн хоол хүнс бэлдэхэд ашигладаг. Түүнд гингерол, шогаол, парадол зэрэг хэдэн идэвхтэй нэгдэл агуулагддаг ба антиоксидант, идэвхжүүлэх үйлчилгээтэй, улмаар биеийн хамгаалах чадварыг бэхжүүлдэг.
* Корица нь эрүүл мэндэд тустай олон нэгдэл агуулдаг, жишээ нь хүрэн альдегид, кумарин, хүрэн хүчил, эвгенол. Тэдгээрийн ачаар бие организмын үрэвслийн эсрэг ба антиоксидант шинж чанар нэмэгддэг. Өдөр бүр корица хэрэглэвэл саахрын түвшин, цусан дахь өөх тосны түвшин, мөн артерийн даралт буурна.
* Задь (мускатный орех) нь терпен, феноль нэгдлүүд зэрэг антиоксидантаар баялаг. Мөн түүнд миристицин их агуулагддаг, энэ бол үрэвслийн эсрэг ба микробын эсрэг шинж чанартай бодис.