Өргөст хэмх нэн ашигтай хүнсний ногоо, дархлаа бэхжүүлэхээс гадна арьсны хөгшрөлтөөс сэргийлдэг. Мөн түүний 96% нь ус, ийм учраас бие махбодь усгүйжихээс аварна. Түүнчлэн өргөст хэмх нь эслэгүүдийг агуулдаг, ийм учраас хоол боловсруулалтыг сайжруулахад тустай. Өргөст хэмхэнд К, С витамин, кали, бета-каротин бий, үүний ачаар арьс суларч унжихаас сэргийлнэ. Тиймээс энэ ногоог хоол хүнсэндээ хэрэглэхээс гадна гоо сайхныг дэмжих хэрэгсэл болгон ашиглах боломжтой. Өргөст хэмхний маск нь арьсыг чийгшүүлж илүү гоё толигор, чанга болгодог аж.