Английн эрдэмтэд шүлсээр оношилдог жирэмсний тест зохион бүтээсэн тухай “NDTV” мэдээллээ. Энэ бол дэлхийн анхны жирэмсний, шүлсний тест. Тестийг “SaliStick” гэж нэрлэсэн ба коронавирүсийг илрүүлэх тестийн зарчмаар ажилладаг. Үр дүн ердөө 10 минутын дараа гарчихна. “Шүлсний дээжийг гар төхөөрөмжид цуглуулж анализийн блок руу хийнэ. Энд “β-ХГЧ”-н түвшнийг хэмжинэ. Яг зураасан тест шиг. 2 зураас болж эерэг үр дүн буюу жирэмсэн, нэг зураас бол сөрөг" хэмээн зохион бүтээгчид тайлбарлав. Сарын тэмдэг ирээгүй эхний өдрөөс уг тестийг ашиглах боломжтой, клиник туршилт явуулахад магадлал 95% байв. Тестийг одоогоор 300 эмэгтэй дээр туршсан. Одоо энэ тестийг Англи, Ирландын эмийн санд 9.99 фунт стерлингээр зарж байна. “SaliStick” тестийг бүтээсэн Израилийн “Salignostics” стартап компани одоо “Abingdon Health”-тай гэрээ байгуулсан ба Америкт зарах зөвшөөрөл авахаар ажиллаж байгаа аж.