өдөр
шөнө
×

Суганы эвгүй үнэрийг арилгах жор

Зуны халуунд суга их хөлрөх мэдээж онцгүй, өөрт эвгүй санагдахаас гадна хувцсан дээр толбо үлдэх, мөн таагүй үнэрийг эргэн тойрны хүмүүс анзаарах вий гэж санаа зовно. Иймд дараах жороор бэлдмэл  бэлдэж хэрэглээрэй. Хатаасан эсвэл шинэ балжингарма цэцэг 30 грамм, 1 литр ус, бас хүнсний соод 1 цайны халбагыг бэлдэнэ. Усаа буцалгаж балжингарма цэцгээ хийнэ. Галаа унтрааж чанамлаа хөртөл зуухан дээр байлга. Дараа нь энэ чанамлыг шүүж дээр нь хүнсний соод нэмж сайн хутгаарай. Энэ бэлдмэлээр өдөрт 2 удаа сугаа арчих хэрэгтэй. Балжингармын чанамлаа хөргөгчинд хадгалах ёстой, гэхдээ 7 хоногоос илүү удаан хадгалах хэрэггүй. Энгийн энэ хэрэгсэл хэр баргийн дезодорантаас 2 дахин илүү хүчтэй үйлчилж суганы таагүй үнэрийг арилгах болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top