Эдгээр аргыг зөвхөн насанд хүрсэн хүмүүст зориулан нийтэлж буйг анхааралдаа авна уу.
Гэдэс гүйлгэх, чацга алдах: Энэ үед улиасны нахианы чанамал тустай. 1 стакан халуун усанд 1 хоолны халбага хэмжээтэй улиасны ногоон нахиа хийж зөөлөн гал дээр 25 минут халаана. 40 минут байлгаад шүүж авна, үүнээс өдөрт 3 удаа хоол идэхийн өмнө тус бүр 1-2 хоолны халбагыг ууна.
Гүйлгэх, хэхэрч гулгих: Батраш буюу гааны ханд бэлд. 1 стакан халуун усанд 1 хоолны халбага батраш хийж 40 минут хандлаад шүүнэ. Өглөө өлөн элгэн дээр, орой унтахын өмнө тогтмол ууна. Бүлээн хандыг удаанаар бага багаар залгиж уух хэрэгтэй.
Туулга: Алтан лиц цэцгийн (настурция) навчаар ханд бэлдэж туулга болгон хэрэглэж болног. 10 грамм навчийг 1 литр усанд хийж чанана. 10 минут байлгаж шүүнэ. Үүнээс өдрийн турш тухай бүр тал стаканыг ууна.
Гэдэс гүйлгэх: Хушганы дотор талын таславч хэсгээс 300 граммыг бэлдэж, дээр нь 250 мл спирт хийж 2-3 өдөр байлга. Үүнээс өдөрт 3-4 удаа 6-10 дуслыг ууж 3 балга бүлээн усаар даруулна. Чацга алдахаа болимогц энэ хандыг уухаа болих хэрэгтэй, яагаад гэвэл маш хүчтэй хэрэгсэл.