өдөр
шөнө
×

Хятадууд геномыг засварлаж сурчээ

“Хятадын эрдэмтэд гений инженерийн салбарт өндөр амжилт гаргалаа. Тэд хүний геномыг засварлаж сурчээ, иймээс ирээдүйд хүн төрөлхтөн удамшлын өвчнөөс бүрэн ангижрах боломжтой. Тэр бүү хэл ийм технологийн ачаар мөнх амьдрал ч ойртлоо” хэмээн дэлхийн ХМХ мэдээлж байна. Хятадын Шинжлэх ухааны академийн харъяа Тархи, ухаалаг технологийн төвийн дарга, профессор Ян Ху Эй энэ судалгааны бүлгийг ахалжээ. Тэд өөрийн технологийг “CRISPR-Cas9” гэж нэрлэсэн байна. Энэ нь яг харандаа, ластик шиг эсүүдийн ДНК дэх алдааг засварлаж редакторлодог... Технологи боловсруулагчид тусгай ферментүүдийг бүтээсэн, түүгээр ДНК-н тодорхой хэсэгт зүсч өөр генээр орлуулдаг аж. Лабораторийн оготно дээр туршилт явуулж тэднийг сохор болгосон удамшлын өвчнөөс  нь ангижруулсан юм байна. Хятадууд мөн хүний үр хөврөлд засвар хийж туршин тэдний гений өвчнийг эмчилжээ. Харин зарим эрдэмтэн “Энэ нээлт харин ч сөрөг уршигтай. Зөвхөн баячууд өөрсдийн генийг өөрчилж хожим бүр “гений элитүүд” үүсч болзошгүй” гэж шүүмжиллээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top