өдөр
шөнө
×

Судасны "алтан" коктейль

Цусны судсуудыг эрүүл байлгаж залуужуулах жорыг санал болгоё. Энэ коктейль олон талын ашиг тустай. Жоронд багтсан маалингын үр бол “омега 3”, альфа-линолены хүчлээр баялаг, эдгээр хүчил нь зүрх судасны эрүүл мэндийг дэмждэг, муу холестерины түвшнийг бууруулж цусан дахь тромбоцитыг багасган судсуудын уян хатан байдлыг сайжруулдаг. Маалингын үрэнд агуулагддаг Е витамин нь хүчирхэг антиоксидант бөгөөд судсуудыг гэмтлээс хамгаалж хөгширсөн эсүүдийг залуужуулахад тустай. Маалингын үрийг тогтмол хэрэглэвэл судсуудын байдал 35-40%-иар сайжирдаг болохыг эрдэмтдийн 2022 оны судалгаа баталсан. 

Коктейлийн орц: 
маалингын үр - 4 хоолны халбага
ус – 1 литр
зөгийн бал – 2 эсвэл 3 хоолны халбага
Маалингын үрэн дээр усаа хийж хонуулна, ингэснээр үрээс зунгааралдсан салс (залхаг) ялгарах ёстой. Өглөө дэвтээсэн үртэй усаа зөөлөн гал дээр тавьж буцалгана. Буцалмагц галаа хамгийн бага дээр тавьж байнга хутгасаар 10-15 минут чанана. Маалингын үр задарч чанамал маань өтгөн кисель шиг болох ёстой. Дараа нь жаахан хөргөж зөгийн бал (эсвэл нимбэгийн шүүс, халуун ногоо) нэмнэ. Чанамлаа сайн хутгаж бүрэн хөрсний дараа хөргөгчинд хийж 1-2 цаг байлгавал гоё, өтгөн кисель болдог. Хэрэглэхийн өмнө жаахан шинэ жимс нэмбэл бүр амттай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top