өдөр
шөнө
×

Халуунд томатын шүүс уух хэрэгтэй

Зуны халуун өдөр улаан лоолийн шүүс уух ашигтай. Яагаад гэвэл:
* Зүрх-судасны системийг дэмждэг. Томатын шүүс бол С, А, В бүлгийн витаминууд, минералуудаар (магни, кальци, йод, фтор, кали болон бусад) баялаг. Эдгээр витамин, бодис таны зүрх судасны системд эерэгээр нөлөөлж цусны бүтцийг сайжруулан зүрхний булчингууд ба судсуудыг бэхжүүлдэг. 
* Ус-давсны тэнцвэрт байдлыг нөхөн сэргээдэг (гидратаци). Томатын шүүсэнд агуулагддаг электролит нь бие махбодиос алдагдсан чийгийг нөхөхөд тусалж ус-давсны балансыг сэргээдэг. Үүний зэрэгцээ томатын шүүсийн ачаар кали зэрэг үнэт микро элементүүдийг та авч чадна. 
* Лицопин зэрэг хүчтэй антиоксидантуудаар баялаг. Чухам антиоксидантууд л чөлөөт радикалуудын нөлөөгөөр гэмтсэн эсүүдэд тусалдаг. Томатын шүүс ууснаар хүрээлэн буй орчны арьсанд үзүүлэх таагүй нөлөөг багасгаж дархлааны системийг бэхжүүлэх болно. 
* Халуун өдөр томатын шүүс нь хоолны дуршлыг хэвийн болгож эрч хүчийг нэмэгдүүлэн хоол хүнс шингэхэд тустай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top