Ядаргаа эсвэл стресс, хүнд ажлын дараа заримдаа нойр хүрэхгүй, орондоо эргэлдсээр үүр цайлгах нь бий. Зарим нь ийм үед нойрны эм уудаг, энэ нь үнэндээ тийм ч сайн арга биш. Мэдээж, нойргүйдэх нь байнга давтагдвал эмчид хандаж шалтгааныг тодруулах нь зүйтэй. Харин эхний удаа бол доор дурдсан аргуудын аль нэгийг ашиглаарай хэмээн зөвлөж байна.
Бүлээн сүү: Сүү бол сайхан нойрсуулах хэрэгсэл. Сүүнд аминхүчил триптофан агуулагддаг, мөн энэ бодисыг шингээхэд тусалдаг кальци бий. Триптофан бол серотонины өмнөгч, харин серотонин нь бие организмд тайвшруулах үйлчилгээтэй.
Балжингарма цэцгийн цай: Сүүнд дургүй хүмүүс ийм цай уугаарай. Унтахаас 30 минутын өмнө чихэргүй, балжингармын хандтай цай уувал та яг хүүхэд шиг бат бөх, гүн унтана.
Халуун шоколад: Нойр хүрэхгүй бол энэ амтат ундааг уугаад үзээрэй, та сайхан, нам нойрсох болно.
Батраштай цай: Батраш буюу мята нь бие махбодийг тайвшруулж амраана. Түүнчлэн батраштай цайг дотор муухайрах үед уухад тус болдог.