Өмнөд Солонгосын эрдэмтэд нойрсох хугацаанд нөлөөлдөг хүчин зүйлсийг тодруулахаар 4 жил гаруй судалгаа явуулжээ. Дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг 30 мянга гаруй хүн энэ судалгаанд хамрагдсан. “Хүний төрж өссөн улс орон болон нойрсох хугацааны хооронд уялдаа холбоо байгааг манай судалгаа баталлаа. Өөрөөр хэлбэл, оршин суугаа газар нутаг ба соёлын онцлог зэрэг нь хүний нойронд нөлөөлдөг аж. Индивидуализм буюу хувийн эрх ашгийг нийгмийн эрх ашгаас илүү чухалчлах үзэл давамгайлсан улс орнуудын иргэд илүү удаан унтаж, эрт нойрсох хандлагатай. Ер нь нойрсох хугацаанд дараах хүчин зүйлс нөлөөлдөг: циркад хэмнэл, хүйс, нас, биеийн хөдөлгөөний түвшин.... Гэхдээ тухайн хүний хийсэн дасгал сургуулилтын тоо хэмжээ нь нойрсох хугацаанд хамаардаггүй" гэж эрдэмтэд мэдэгдэв.