өдөр
шөнө
×

Хулууны үр холестерины түвшнийг бууруулна

Хулууны үрийг тогтмол хэрэглэх нь олон талын ашиг тустай. Түүнд С ба Е, А, К зэрэг витамин, янз бүрийн минерал их хэмжээгээр агуулагддаг. Хулуу нь магни, калиар баялаг учир зүрх судасны системийг бэхжүүлэх, тромб үүсэхээс сэргийлэх зэрэг ашигтай. Холестерины түвшин өндөр гарсан бол хулууны үр цөмөх хэрэгтэй. Энэ үрэнд агуулагддаг асар их хэмжээний өөхөн хүчлүүд маш их ашиг тустай, учир нь холестерины түвшнийг бууруулах, атеросклерозын товрууг багасгах зэргээр нөлөөлдөг. 
Мөн хулууны үр бол дархлаа бэхжүүлэх, даралт тогтворжуулах, яс ба үе мөчийг бэхжүүлэх зэргээр бие махбодид гайхалтай нөлөөлдөг. Түүнд агуулагддаг кукурбитин бодисын ачаар биеэс шимэгчдийг зайлуулж болно. Хулууны үр нь эслэгүүдээр баялаг, иймээс хоол боловсруулалтыг сайжруулж биеэс хүнд металлуудыг гадагшлуулдаг. Түүнчлэн энэ үр мэдрэлийн системд эерэгээр нөлөөлдөг,  бас халдварын эсрэг үйлчилгээтэй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top