өдөр
шөнө
×

Өргөст хэмхээр арьсаа арчлахуй

* Нүүрний арьсыг цагааруулах, сэвхтэх, батга гарахаас сэргийлэн өргөст хэмхийн лосьоныг өөрөө бэлдэж өдөрт хэдэн удаа нүүрээ арчаарай. Өргөст хэмхийн хальсаас 50 граммыг авч стакан ус нэмнэ. Ус өрөөний хэмтэй байх ёстой. 6 цагийн дараа лоьсон бэлэн болно, түүнийг шүүж хэрэглэ. Мөн наранд хэт борлосон, нүүрэн дээр пигмент толбо гарсан үед энэ аргыг хэрэглэхэд гэмгүй. 
* Хүзүүний арьсыг толигор, гоё болгохын тулд өргөст хэмхийн хальсыг тавих хэрэгтэй. Алчуур буюу даавуугаар хүзүүгээ хучиж 10 минутын дараа аваарай.
* Нүүрний арьс хэрэв сэвх, пигмент толботой бол өргөст хэмхийг хэрчиж нүүрээ арч. 5-10 минутын дараа өргөст хэмхийн шүүс хатмагц бүлээн усаар зайлахад таны арьс гоё, шинэ сэргэг харагдана. Түүнчлэн зуны халуунд хэт хөлөрсөн үед энэ арга тустай. 
* Хүзүүний арьс нүүрээс арай илүү бор өнгөтэй болсон тохиолдолд тэжээлийн тос түрхэхийн өмнө өргөст хэмхийн шүүсэнд норгосон хөвөнгөөр арчих хэрэгтэй. Тэжээлийн тосыг ургамлын тосоор орлуулж болно.
* Дарсан өргөст хэмхийн шүүс цагааруулах үйлчилгээтэй, тослог арьсыг түүгээр орой, унтахын өмнө арчаарай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top