өдөр
шөнө
×

Тоор жимс дархлааг бэхжүүлдэг

Тоор жимсэнд А, С, Е, К, В6 витамин, мөн кали, магни, фолийн хүчил зэрэг тэжээллэг бодис агуулагддаг тул хүний бие организмд сайнаар нөлөөлдөг. Энэ жимс юуны өмнө зүрх судсанд ашигтай, яагаад гэвэл антиоксидантуудын ачаар эсүүдийг гэмтэхээс сэргийлж зүрх судасны өвчин тусах эрсдэлийг бууруулдаг аж. Түүнчлэн тооронд буй эслэгүүдийн тусламжтай гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирч улмаар өтгөн хатахаас сэргийлнэ. Ер нь энэ жимс хоол боловсруулах системд сайн.  Тоор амттай төдийгүй дархлааны системийг бэхжүүлж халдварын эсрэг тэмцэхэд, бас эдүүдийг нөхөн сэргээхэд тусалдаг. Түүнд Е витамин бий, иймээс таны арьс ба үс, хумсанд тоор таатай нөлөөлнө. Энэ жимсэнд натурал саахар байдаг учир түүнийг хэрэглэж буй үедээ ёотон, элсэн чихрийн хэрэглээнээс татгалзаарай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top