Банан буюу гадилын хальсанд энэ жимсээс ч дутуугүй олон, ашигтай бодис агуулагддаг аж. Гадилын хальсаас гаргаж авсан бодисуудын тусламжтай нүдний торлог бүрхэвчийн эсүүдийг нөхөн сэргээж, торлог бүрхэвчийг хамгаалж болно гэж Тайваний эрдэмтэд баталжээ.
-Хэрэв таны нүд өвдсөн, эсвэл ажлын өдөр дуусах үеэр ядарсан бол гадилын хальсыг дотор талаар нь нүдэн дээрээ тавиарай.
-Хөлийн ул эвэрших, өсгий хагарах үед гадилын хальсаар бигнүүр тавьж эмчилж болно.
-Толгой өвдөх, түлэгдэлт, хөх няц, няцралт, идээлсэн газартаа гадилын хальсыг дотор талаар нь тавиарай.
-Булчин, үе мөч өвдөх үед гадилын хальсыг архинд идээшүүлж бэлдээд хэрэглэж болно.