өдөр
шөнө
×

“Өөх шатаадаг” халуун ногоо

“Бие махбодид үүссэн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй хэрнээ “өөх шатаадаг” халуун ногоо бол кардамон” хэмээн Америкийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний туршилт судалгааны үр дүнг “MDPI” сэтгүүл нийтэлжээ. Техасын хөдөө аж ахуйн коллежийн эрдэмтэд туршилтын үеэр лабораторийн оготно хулганад энэ халуун ногоог хэдэн долоо хоногийн турш өгсөн аж. Мэрэгч амьтдын бие организмд гарсан өөрчлөлтийг ажиглаж судалсны дүнд тэд дараах дүгнэлтэд хүрчээ. “Кардамоны үрийг хэрэглэхэд энергийн зарцуулалт нэмэгдэж улмаар мэрэгч амьтдын өөхөн масс багасч байв... Түүнчлэн энэ халуун ногоо нь сул хэлбэрийн үрэвслийг бууруулж чадсан, үүний дүнд архаг үрэвсэл болон зарим төрлийн өвчин үүсэхээс сэргийлж байлаа” хэмээн эрдэмтэд тайлбарлав. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top