өдөр
шөнө
×

Ашиггүй гэсэн эрхтэн хорт хавдрын эсрэг тэмцэхэд тусалдаг болохыг тогтоов

Ямар ч хэрэггүй гэж үзэж байсан эрхтэн үнэндээ хорт хавдрын эсрэг тэмцэхэд бие махбодид тусалж буйг Харвардын эрдэмтэд олж тогтоосон тухай “The New England Journal of Medicine” сэтгүүл бичжээ. Энэ бол тимус булчирхай (латинаар thymus, англиар thymus gland буюу thymus or thymus gland, оросоор вилочковая железа буюу зобная железа). Дархлааны системийн Т-эсүүд энд боловсорч дифференцировк, дархлааны “сургалт”-д хамрагддаг аж. Насанд хүрсэн хүмүүсийн энэ эрхтэнийг ажилладаггүй гэж тооцож байв, иймээс зүрхний мэс засал хийхдээ зүрхэнд хүрэх замыг болон цусны гол судсууд руу очихыг хөнгөвчлөхийн тулд тайрч авдаг байжээ. 
Эрдэмтэд тимустай 6000 хүн, тимусгүй 1146 хүнийг ажиглаж судлаад дараах дүгнэлтэд хүрчээ. "Хүмүүс энэ эрхтэнээ авахуулснаас хойш 5 жилийн хугацаанд хорт хавдар болон бусад шалтгаанаар нас барах эрсдэл 2 дахин өндөр байна. Үүний шалтгааныг бүрэн гүйцэд тодорхойлж чадаагүй, гэхдээ тимусыг тайрч авсны дараа дархлааны системийн ажиллагаа доголдсоноос болсон байх” хэмээн эрдэмтэд тайлбарлав. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top