өдөр
шөнө
×

Ажлын цаг ихсэх тусам тархинд цус харвах эрсдэл нэмэгддэг 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ба Олон улсын Хөдөлмөрийн холбооны хамтарсан илтгэлд ажлын цагийг сунгаж ажиллуулах тусам хөдөлмөрчдийн эрүүл мэндэд эрсдэл учирч тархинд цус харвах, зүрхний өвчин тусах нь нэмэгдэж байгаа тухай дурджээ. 7 хоногт 35-40 цаг ажилладаг ажилчдыг мөн 7 хоногт 55 цаг ба түүнээс дээш цагаар ажилладаг хүмүүстэй харьцуулж судалсан байна. Гэтэл 7 хоногт 55 цагаас дээш хугацаагаар ажилладаг ажилчдад инсульт буюу тархинд цус харвах эрсдэл 35%-иар, зүрхний шигдээс тусах эрсдэл 17%-иар нэмэгдсэн нь тогтоогджээ. 2016 онд 7 хоногт 55 цагаас их ажилласан 398 мянган хүн инсультээр, харин 347 мянган хүн зүрхний өвчнөөр нас барсан байв... 2000 оноос хойш хэт их ажилласантай холбоотой тархинд цус харвасан тохиолдол 19%-иар, зүрхний өвчин 42%-иар өсчээ. Ажлын хэт ачаалал ялангуяа эрчүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлдөг аж. Бүх үхлийн 72% нь эрчүүдэд ногдож байна. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top