өдөр
шөнө
×

Тураадаг квас

Улаан манжингийн ашиг тусын талаар мэдэхгүй хүн байхгүй байх. Түүгээр квас хийж хэрэглэж болно. Улаан манжингийн квас бие махбодиос холестериныг гадагшлуулах, бодисын солилцоог сайжруулах, гэдэс цэвэрлэх, бие цэвэрлэх, илүүдэл жинг бууруулах зэрэг олон талын ашигтай. Түүнийг мөн эмчийн заавраар зүрх судасны өвчний үед хэрэглэж болно. 3 ширхэг улаан манжинг үрүүлд үрж бэлдэнэ. Хөх тарианы талхны хатсан захыг үрсэн улаан манжин дээр нэмж 2 литр хүйтэн ус хийх ёстой. Дараа нь 4 хоолны халбага саахар нэмж 3-4 өдөр байлгаарай. Үүний дараа ундааг хөргөгчинд хадгалж хэрэглэнэ. Хоол идэхээс 30 минутын өмнө улаан манжингийн квасаас тал аягыг ууна. Ийм квасыг хоногт 5 аягаас илүү ууж болохгүй, сөрөг нөлөөтэй. Өөрийн ургуулсан улаан манжингаар квас хийвэл бүр сайн.


 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top