“Хожуу аав болох нь хүүхдийн мэдрэлийн системд сөрөг нөлөөтэй... Насжилттай холбоотойгоор эр бэлгийн эсүүдэд өөрчлөлт гардаг, энэ нь үр удмын мэдрэлийн системийг хөгжүүлэх үүрэгтэй генүүдийн ажиллагаанд ч нөлөөлдөг болохыг бид тодрууллаа” хэмээн олон улсын эрдэмтэд мэдэгдлээ. Судалгааны бүлэгт Москвагийн Улсын Их Сургууль болон Массачусетын их сургууль, Уэйний их сургуулийн мэргэжилтнүүд багтжээ.
"Энэ нээлтийн ач холбогдол өндөр, яагаад гэвэл ихэнх судалгаа эхийн нас хэрхэн үр удамд нөлөөлж байгааг тогтооход зориулагдаж байв. Нас ахих тусам эр эсүүдэд эпигенетик өөрчлөлт гардаг, эдгээр өөрчлөлт нь ДНК-н нуклеотид дарааллыг хөнддөггүй боловч генүүдийн ажиллагаа ба “амьдрах дэглэм”-д нөлөөлдөг. Эдгээр өөрчлөлтийг өмнө нь санамсаргүй тохиолдол гэж үзэж байсан юм. Гэтэл тийм биш энэ бол мэдээллийг дараачийн үед дамжуулах процессийн нэг хэсэг.... Цаашид судалгааны дүнг хүүхдийн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт зэрэг олон салбарт ашиглах боломжтой” хэмээн МГУ-н эрдэмтэн Александр Суворов мэдэгдлээ.
Хөгшин эрчүүдээс төрсөн хэнз хүүхдүүдэд аутизм, шизофрени, оюуны хомсдол, биполяр согог зэрэг янз бүрийн өвчин тусах эрсдэл өндөр болохыг эрдэмтэд өмнө нь тогтоосон билээ.