Нүүр ба хүзүүний үрчлээг багасгах, арьсыг гоё толигор болгож чангаруулах маск санал болгож байна. Энэ маскийг бэлдэхдээ 1 хоолны халбага крахмалыг 100 мл хүйтэн усанд найруулж хутгана, үүн дээр мөн ийм хэмжээний час халуун ус нэмж өтгөртөл чанаарай. Чанамлыг гал дээрээс авч 5 хоолны халбага луувангийн шинэ шүүс, 1 хоолны халбага цөцгий хийж хутга. Бүгдийг сайн хольж хутгаад нүүр, хүзүүгээ цэвэрлэж түрхэнэ. Маскаа 25 минут тавьж дараа нь бүлээн усаар зайлах хэрэгтэй. Ийм маскийг 7 хоногт 2-3 удаа тавиарай. Харин чухал хүлээн авалт, арга хэмжээн дээр сайхан харагдахыг хүсвэл энэ маскийг 3 хоног дараалан тавьж болно.