Диабет буюу чихрийн шижин өвчний анхны шинж тэмдэг бол ам хуурайших, байнга өлсөх, арьс цочрох, бие сулдайх... Энэ тохиолдолд хоолны цэсээс элсэн чихрийг бүрмөсөн хас, мөн бялуу, чихэр зэрэг бүх амттаныг хэрэглэхээ зогсоо. Түүнчлэн төмс орсон хоолыг багасган, өөх тосны хэмжээг эрс бууруулах ёстой. Мах, загас, түүхий ногоо эсвэл жаахан наранцэцгийн тостой чанасан, жигнэсэн ногоог идэж болно. Хэтрүүлж идэж огт болохгүй, өөрөөр хэлбэл олон удаа, бага багаар идэж заншаарай. 7 хоногт 1 өдөр заавал өлсөж сур. Гэдэс, ходоодоо сайн цэвэрлэж бай, заримдаа эмчийн заавраар туулгах эм, клизм хэрэглээрэй.
Өдөр бүр нэрсний навчаар хийсэн ханд ууж болно. Нэрсний навчаас 1 халбагыг авч 1 стакан халуун усанд хийж жаахан буцалгаад ав. Дараа нь хандыг шүүж бүлээнээр нь хоол идсэний дараа ууна. Мөн өдөрт 3 удаа гичний (горчица) үрийн чанамлыг хэрэглэ, бэлдэх арга дээрхтэй адил. 1 стакан халуун усанд 1 халбага гичний үр ногдохоор тооцно. Өвчний эхэн үед янз бүрийн эм, инсулин хэрэглэх гэж яарах хэрэггүй. Учир нь хүний бие организм аливаа эмэнд амархан дасдаг, дараа нь өвчнийг ялах улам хэцүү болж магадгүй.