Судсуудыг эрүүл байлгаж цусан дахь холестерины түвшнийг бууруулах, тромб үүсэхээс сэргийлэхэд тустай эдгээр халуун ногоог хоолны цэсэндээ багтаагаарай.
Хар чинжүү: Та бидний хамгийн өргөн хэрэглэдэг энэ халуун ногоо нь цусан дахь холестериныг идэвхтэй бууруулж нүүрс усны солилцоог сайжруулахын зэрэгцээ амны хөндийн салслаг бүрхүүлийг хортой бактериудаас хамгаалдаг.
Корица: Өөх тостой хоолыг боловсруулахад нь ходоодонд тусалдаг, улмаар холестерины түвшнийг багасгадаг.
Паприка: Олон төрлийн паприка бүгд л эрүүл мэндэд сайн бөгөөд ходоод-гэдэсний зам зөв ажиллахад тусалж хий үүсэхийг багасган гэдэс базлахыг намдаадаг.
Цагаан гаа буюу имбирь: Энэ халуун ногоонд С, Е, К болон В бүлгийн витамин бий, мөн магни ба кали, кальци, төмрөөр баялаг.
Кориандр: Энэ бол цусны судсуудын хана, ясыг бэхжүүлж даралтыг хэвийн болгодог, бас мэдрэлийн системд эерэгээр нөлөөлдөг.