өдөр
шөнө
×

Оюуны чадварыг бууруулдаг хүчин зүйлийг эрдэмтэд нэрлэв

АНУ-ын Нью-Йоркийн их сургуулийн эрдэмтэд шинэ судалгаа явуулсны дүнд “52 наснаас хойш оюуны чадварыг бууруулдаг хүчин зүйлийг олж тогтоолоо. Хэт их халуун уур амьсгал зарим хүний оюун санаа, танин мэдэхүйн чадварыг бууруулдаг” хэмээн мэдэгдэв. Эрдэмтдийн судалгаа “Journal of Epidemiology & Community Health” сэтгүүлд нийтлэгджээ. 
Шинэ судалгаанд 52 ба түүнээс дээш настай 9500 орчим америкчууд хамрагдсан. Тэднээс 12 жилийн турш (2006-2018 он) асуулга авсан байна. Харин их халууны нөлөөллийг босго үзүүлэлтэд хүрсэн ба түүнээс давсан өдрүүдийн тоогоор тооцсон аж. Мэдээж энэ нь бүс нутаг бүрд өөр өөр. 
Ядуу дүүргүүдэд амьдардаг ахимаг настнуудын оюуны ба танин мэдэхүйн чадвар нь байнгын халуун өдрүүд бууруулж байгааг эрдэмтдийн анализ баталжээ. Ганц өдрийн их халуун хүмүүсийн оюун санаанд нөлөөлөхгүй, харин урт хугацаагаар үргэлжилсэн хэт их халуун өдрүүдээс болж оюуны чадвар мэдэгдэхүйц буурч байлаа. "Хэт их халууны улмаас уураг тархинд гинжин реакци үүсч улмаар эсүүдийг гэмтээх, үрэвсэл үүсгэх, стресстүүлэх зэргээр ухаан санаанд нөлөөлдөг бололтой" хэмээн эрдэмтэд үзжээ. Түүнээс гадна ядуу хорооллуудад амьдардаг хүмүүс архаг стресст нэрвэгдэх хандлагатай, нийгмээс тусгаарлагдах нь олонтаа, мөн танин мэдэхүйн эрүүл мэндээ дэмжих тусгайлсан үйлчилгээ хүртээмжгүй байдаг гэдгийг эрдэмтэд онцлов. "Үүний зэрэгцээ баян дүүргүүдэд аж төрдөг ахимаг настнуудын оюуны чадварт өөрчлөлт ажиглагдагүй. Энэ нь хангалуун чинээлэг амьдралтай хүмүүсийн дүүрэгт ногоон байгууламж их байдаг, мөн тэдний орон гэрт агааржуулагч сэнс байдагтай холбоотой" гэж эрдэмтэд дурдлаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top