өдөр
шөнө
×

Бодисын солилцоог хурдасгах арга бий

Хоол боловсруулалт болон метаболизм буюу бодисын солилцоог сайжруулах, илүүдэл жингээ хасахыг хүсвэл хоногт 4-5 удаа бага багаар хоолловол зохино. Мөн уургийн өндөр агууламжтай хүнсийг заавал хэрэглээрэй. Өглөө өндөг, өдөр тахианы мах, үдээс хойш самар, орой аарц ээдэм гэх мэтээр. 
Ногоон ба улаан цай: Ийм цайг өдрийн эхний хагаст уувал зохино, яагаад гэвэл тэдгээрт кофеин их агуулагддаг. Хэрэв орой уувал шөнө сайхан амарч чадахгүй байх. Эдгээр цай нь бодисын солилцоог 5-7% түргэсгэхийн зэрэгцээ өөхийг “шатаадаг”. 
Хар кофе: Өдөрт 2-3 аяга хар кофе уухад эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Кофеин нь “өөх хайлуулахад” тусалдаг. Мөн кофе нь бие махбодиос илүүдэл шингэнийг гадагшлуулж, хавагнахаас сэргийлнэ. 
Халуун ногоо: Ходоод гэдэс эрүүл бол үе үе хурц, халуун ногоотой хоол идэхэд гэмгүй. Чинжүүнд агуулагддаг капсаицин гэдэг бодис бол бодисын солилцооны супер хурдасгагч. 
Жимс, ногоо: Хоолны завсар хооронд өлсөөд байвал шинэ жимс ногоо идвэл эрүүл мэндэд, бас бие галбирт ашигтай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top