“Өсвөр насандаа тамхи татаж эхэлсэн хөвгүүд ирээдүйд өөрсдийн үр удамд сөрөг, буруу зуршлаа өвлүүлэн дамжуулах эрсдэлтэй.... Тэр бүү хэл тамхи татдаг өсвөр настнуудын үр хүүхдүүд таргалалт, астма зэрэг өвчинд нэрвэгдэх аюултай” хэмээн Английн Саутгемптоны их сургууль, Норвегийн Бергений их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний бүтээлийг “MgbClinical Epigenetics” сэтгүүл нийтэлжээ. Эрдэмтэд 7-50 насны 875 хүнийг судалж, үүний зэрэгцээ тэдний эцгүүд тамхи татаж байсан эсэхийг тодруулж харьцуулалт хийв.
“Гэтэл 15 нас хүрээгүй байхдаа тамхи татсан хүмүүсийн үр хүүхдүүдийн генд өөрчлөлтүүд байгаа нь илэрсэн. Үүнтэй холбоотойгоор тамхичдын хүүхдүүдэд астма, таргалалт, амьсгалах үед хэржигнэх... зэрэг өвчин зовиур бүртгэгдсэн... Хөвгүүдийн бэлгийн бойжилтын үед үүдэл эсүүд бүрэлддэг, эдгээр нь нөхөн үржихгүй ба удамшилтай холбоотой. Ийм учраас өсвөр насанд тамхи татах нь нас бие гүйцсэний дараа тамхичин болохоос ч илүү хор уршигтай” хэмээн Доктор Негусс Китаб тайлбарлажээ