өдөр
шөнө
×

Киселийн ашиг тус

Кисель бол илчлэг багатай, тэжээллэг, хүнс бөгөөд ходоодны хүчиллэгийг бууруулж салслаг бүрхүүлийг “тайвшруулдаг”. Саахаргүй киселийг ходоод гэдэсний замын өвчний үед хэрэглэж болно, мөн цатгалан мэдрэмжийг удаан хугацаагаар төрүүлдэг учраас турахад тустай. Дисбактериоз буюу гэдэсний бичил орчин алдагдахад кисель уугаарай. Кисель бол төмсний эсвэл эрдэнэ шишийн крахмал агуулдаг тул ашигтай бифидо бактери, лактобактериудыг гэдсэнд өсч олшроход тусалдаг. Крахмал түүнчлэн өөх тосны шингэх явцыг сааруулж цусан дахь холестерины түвшнийг бууруулдаг. Түүнээс гадна крахмал дахь антиоксидантуудын ачаар эсүүдийг чөлөөт радикалууд гэмтээхээс хамгаалж үрэвслийг саармагжуулж хавдар үүсэх эрсдэлийг бууруулдаг аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top